Хайлт

Видео

Статистик

Нийт хандсан: 122157
Таны IP: 18.222.162.242

Уурхайн  нэр: “Шүдэн Уул” чулуун давсны уурхай

Давсны ордын  газарзүйн байршил: Монгол улсын баруун хойд  хэсэгт Улаанбаатар хотоос  1560 км зайд  орших Увс аймгийн Давс сумын Шүдэн уулын давсны орд

Солиболцол:    

1. 920 35’ 9.29”      500 42’ 51.88”          4. 920 35’ 14.28”   500 43’ 14.88”

2. 920 34’ 49.28”    500 42’ 51.88”          5. 920 35’ 14.28”   500 43’ 9.88”

3. 920 34’ 49.28”    500 43’ 14.88”          6. 920 35’ 9.29”     500 43’ 9.88”    

Увс Давст Шүдэн уул – Улаанбаатар гүнт - 1560 км

Увс Давст Шүдэн уул – Ярантын боомт - 897 км

Увс Давст Шүдэн уул – Оросын хил – 47 км

Рельеф:  Далайн түвшинээс дээш  1020м-1120м

Уурхайн талбай: 29 гектар/ га

Уурхайн гүн: 900-1500м

Давсны ордын нөөц : 10061А тоот тусгай зөвшөөрөлтэй Шүдэн уулын давсны ордын нөөцийн хэмжээ  73,2 сая тонн юм.

Ашиглах хугацаа:   Жилд 60 мянган тонн давс олборлоно гэж үзвэл 1220 жил олборлолт хийж ашиглах боломжтой.

Давсны физик шинж чанар: Чулуун давс нь цагаан саарал, хар саарал, ягаавтар саарал, цагаан өнгийн хатуу талс хэлбэртэй үнэргүй.

Давсны хими шинж чанар:  NACl-96.4%, CaSO4-1.4%, УҮУХ-1.0% Одоогийн байдлаар давсны дээжээ өөрийн болон ОХУ, Солонгос улсын лабораторуудад шинжлүүлээд байна.

Хэрэглэгдэх салбарууд: Ахуйн хэрэглээ, хүнсний үйлдвэр,эмчилгээ сувилгаа /дуслын шингэн/, гоо сайхан,  арьс ширний түүхий эд боловсруулалт, Эрчим хүч үйлдвэрлэл,мал аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудад өргөн ашигладаг.