Хайлт

Видео

Статистик

Нийт хандсан: 122157
Таны IP: 3.12.161.77

Төслийн нэр: “Жамц давс”  давс боловсруулах үйлдвэр

Төслийн зорилго:  Давсны зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгалийн давсыг олборлон боловсруулж импортын бүтээгдэхүүнийг орлохуйц чанартай бүтээгдэхүүнээр дотоодын  зах зээлийг бүрэн хангах цаашлаад олон улсын зах зээлд давс экспортлох, давсаар шинэ бүтээгдэхүүн хийхэд оршино.

Төслийн үндэслэл: Хүн амын өдөр тутмымн хэрэглээ болсон давсны үйлдвэрийг монгол улсад байгуулах, хэрэглэгчдийг чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан давсаар хангах, орчин үеийн техник  технологи нэвтрүүлэх, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, бизнесээ амжилттай хэрэгжүүлж ашигтай ажиллах замаар компанийхаа үйл ажиллагаа өргөжүүлэ, шинэ бүтээгдэхүүн гаргах /ванны давс, бэлэг дурсгал, эмчилгээний давс гэх мэт/

Төслийн ач холбогдол: Давс нь хүнсэнд өдөр тутам хэрэглэгддэг зайлшгүй шаардлагатай гол нэрийн бүтээгдэхүүн юм. Монгол улсын зах зээлд борлуулагдаж байгаа хүнсний давсны ихэнхийг нь импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын бүтээгдэхүүнийг оролхуйц цэвэр байгалийн гаралтай , амт чанартай давсаар дотоодын зах зээлээ хангах нөөц байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Давс нь өдөр тутамд хэрэглэгддэг чухал нэрийн бүтээгдэхүүн болохын хувьд хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Үйлдвэрлэл явуулж эхлэснээр

  • Эрүүл ахуйн шаардлага хангасан байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлвэрлэх
  • Дотоодын давсны хэрэгцээг хангах
  • Импортыг орлох бүтээгдэхүүн гаргах
  • Ажлын байр нэмэгдүүлэх
  • Гадаад зах зээлд экспортлох